ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Соц нийгэм рүүгээ шилжье

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-21

Монголчууд гялгар уутыг халж, даавуун болон цаасан торыг өдөр тутамдаа хэрэглэх боллоо. Хэрэглэхийг ч шаардаж буй.  Махны үнэ нэмэгдэж, нөөцийн маханд дугаарладаг болов. Хямд мах ч хомсдов. Энэ бүхнийг ажиглаад  байх нь ээ, даавуун тороо бариад,  картын бараанд дугаарлаж, байсан  ээж аав,  өвөө эмээгийн яриа тод санагдлаа.

Яг л 1990 оны тэртээх он жилүүдийн дүр зураг өдгөө харагдаж байх шиг. Өмнөх нийгэм солигдож, ардчилсан нийгэм нь хуучирсан шахуу болсон бидэнд,  хуучны зүйл гэдэг сонин,  содон болжээ. Болохгүй зүйл ч байхгүй л дээ. Хуучнаа дурсаад эрээн цэцэгтэй даашинзаараа гоёж, тарфизан өмдөө өмссөн ч болно. 

Бүсгүйчүүд нь гэзгээ сүлжиж, эрчүүд  нь “Гарын таван хуруу” киноны “Шагдар” маягаар үсээ ургуулсан ч яах вэ.  Нүүр ном шагайхаа больж,  зузаан зузаан ботиудаа унших ч юм билүү. Нэгэнт  л хуучны үе рүү шилжиж байгаа  хойно,  ухаалаг гар утас гээчийг халж товчлуур нь эргэдэг суурин телефон утсаараа яръя.

Одооны “групп чат” харилцаа чинь тухайн үеийн хүмүүсийн байрны балкон буюу тавцан дээрээсээ “буу халж” байсныг орчин үежүүлсэн гэж сошиалчид  маазардаг юм гэсэн. Урин дулаан цаг ирж байна, яагаад болохгүй гэж. Даавуун тороо бариад маханд  дугаарлахад хүргэсэн бодлого шийдвэр гаргагчид маань ч ингээд явахад болохгүй зүйлгүй шүү дээ. Магадгүй 80-аад оны хүмүүс шиг шударга, эх оронч,  ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй, үнэнийг  эрхэм зүйлээ болгодог байсан  жинхэнэ “элит” хүмүүс болох ч юм билүү.  Гоё, гоё.