Ардчилсан нам өнөөдөр 11:00 цагт Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус шуурхай хуралдаан зарлажээ. Хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргах юм байна. Тодруулбал, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигч Ж.Оюунбаатарыг дэвшүүлэх намын анхан шатны байгууллагынхаа хүсэлтийг хэлэлцэж, батламжлах юм. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй билээ.