ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүгчийн хүү хилийн чанадад хар тамхины хэрэгт холбогдсон уу

O.Admin
2019-06-05

Холбооны Бүгд найрамдах Герман улсын Дрезден хотноо Монгол Улсын дипломат ажилтан буюу Истанбул хот дахь Консулын ажилтан жолоочийн хамт 10 тэрбум төгрөгийн геройн тээвэрлэж яваад баригдсан хэрэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл эдгээр хоёр иргэн хэн байсан тухай мэдээлэл ч олны анхаарлыг татаж байгаа билээ.

Эх сурвалжийн хэлснээр жолооч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат С.Эрдэнэбаяр гэх этгээд байсан бөгөөд Турк улсад Консулаар сууж байсан Э.Мөнх-Очирын найз гэх мэдээлэл цацагдаж байгаа юм. Жолоочийн тухайд хоёр ч улсад Консулын байгууллагын жолооч, сайдын жолоочоор ажиллаж байжээ. 

Харин Консулын ажилтан нь Улсын дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан шүүгч Б.Бат-Эрдэний хүү Б.Баттүшиг байсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэрбээр, ОХУ болон Бангкок дахь Консулын газарт ажиллаж байжээ.

Б.Бат-Эрдэнэ шүүгч нь 1979 оноос шүүхийн салбарт ажилласан бөгөөд 40 гаруй жил энэ салбарт ажилласан нэгэн билээ.