ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: Иргэдийн цалин, дундаж орлогыг гурван сая болгоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-24

Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд 2020 оны гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө боловсруулж, СЕХ болон Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй.

Үүний дагуу өнгөрсөн бямба гарагт АН ҮБХ-ныхоо ээлжит XI хуралдааныг цахимаар зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталснаа өнөөдөр Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх- Хөгжлийн бодлого” нэртэй. Монгол айл өрх бүрийн амьдралын чанарт өөрчлөлт хийх бодлого боловсруулсан. Иргэдийн цалин болон олж буй бодит орлогыг 3 сая төгрөг болгоно. Иргэдэд үнэгүй орон сууц олгохыг чухалчлахгүй. Харин өөрсдөө хөдөлмөрлөж орон сууцтай болох боломжийг олгоно” гэв.