УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д гишүүнээр элслээ. Тэрбээр өнөөдөр 12:00 цагт АН-ын байранд үнэмлэхээ гардан авах ажээ. Мөн энэ сарын 20-нд МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тухайн үед " Би АН-ын удирдлагуудад хэрэв Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж зэрэг хуучны, хэл амтай байгаа хүмүүсээ улс төрд оруулахгүй гэвэл ардчиллын төлөө явахад болохгүй зүйлгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Түүний хувьд МАХН-аас улс төрийн гараагаа эхэлсэн бөгөөд УИХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж байна. Найман жилийн хугацаанд МАХН-ын даргаар ажиллах сонирхолтой байсан бөгөөд идэвхтэн гишүүдийг цуглуулж, хууль бус үйлдэл гаргаж, эрх мэдэл булаацалдсан гэдэг маргаанд оролцож байсан юм. Энэ хугацаанд МАХН-аас найман удаа хөөгдсөн байдаг.