ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа

O.Admin
2022-06-20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албаны 18 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан 18 алба хаагчийг төрийн одон, медалиар шагналаа.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Уранчимэг,

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Баттогтох,

“Цэргийн гавьяаны одон”оор НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Х.ЦогбадрахОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн ахлах мэргэжилтэн, ахмад О.Оюунбилэг, Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Ганпүрэв, Сүхбаатар аймгийн ОБГ-ын Шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Б.Энхбат,

“Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын харьяа 113 дугаар ангийн Ерөнхий тогооч, ахлагч Б.Байгалмаа,

“Цэргийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Г.Хатантуул, НОБГ-ын мэргэжилтэн, хошууч Ш.Айжан, “ДЦС-4” ТӨХК-ийн гэрээт хэсгийн төрөл бүрийн аврагч, ахлах ахлагч Л.Бархасбаатар, НОБГ-ын ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн нярав, ахлах ахлагч Л.Жаргалдорж, НОБГ-ын дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Халиунцэцэг, НОБГ-ын Аврах ангийн мэргэжилтэн, дэслэгч Т.Түвшинбаатар, НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн дуудлага хүлээн аврагч, ахлах ахлагч Д.Уртнасан, ОБЕГ-ын дэргэдэх 115 дугаар ангийн үйлчилгээний ажилтан Д.Бадамханд,

“Шударга журам медаль”-аар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Р.Саруулбат, Дорнод аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ганбаатар, Өвөрхангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Алтансүх, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Ганбат нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.