Ванли хаан бол Хятадын түүхэн дэх хамгийн их түүхтэй удирдагчдын нэг юм. 16 дугаар зуунд бараг 48 жил төр барьсан нь түүнийг Мин гүрний (1368-1644) хамгийн удаан хаанчилсан эзэн хаан болгосон байна. Ванлигийн хаанчлалын үеийн дурсгалуудыг харуулсан тусгай үзэсгэлэн Бээжингийн Үндэсний сонгодог номын музейд нээгджээ.
Үзэсгэлэнгийн онцлох үзмэрүүд нь эртний хятадын том хөх цагаан шаазан ваар болон Ванли хааны алтаар урласан торон малгай аж. Энэхүү үзэсгэлэн нь түүний булшин дахь эд зүйлсийг олон нийтэд анх удаа дэлгэж буйгаараа онцлогтой аж. Тухайлбал, цагаан ваарыг анх булшнаас ухаж гаргахад тосоор дүүрсэн байжээ. Түүний гадаргуу дээрх наалдамхай бодис нь 5-6 см орчим зузаантай байсан бөгөөд судалгааны явцад лаа болохыг тогтоосон байна.
Харин алтан малгайны хувьд эзэн хаан албан бус тохиолдолд өмсдөг байсан хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж.
Мөн алтан титэм нь Ванли хааны авсны баруун дээд буланд байрлах жижиг дугуй хайрцагнаас олдсон тул түүний хамгийн дуртай малгай байж магадгүй гэж таамаглаж байгаа ажээ. Энэхүү малгай нь 852 ширхэг алтан утсаар хийгдсэн бөгөөд тус бүр нь ердөө 0.2 мм диаметртэй. Утас хайчлах, утсыг бэлтгэх, гагнах гэх мэт олон төрлийн арга техникийг ашиглан бүх утаснуудыг гараар сүлжиж хийсэн байна.
Эх сурвалж: CGTN
Н.Батзаяа