ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цаг уурч Э.Энхсүлд: Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

O.Admin
4 цагийн өмнө

Улаанбаатар хотын энэ сарын цаг уурын төлөв байдлыг УЦУОШГ-ын цаг уурч Э.Энхсүлдээс тодрууллаа. Тэрбээр “Энэ сарын ихэнх өдрүүдээр Улаанбаатар хот орчмын агаарын температур олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байх төлөвтэй байгаа тул шар усны үерийн аюулаас сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн гуравдугаар сарын 10-даар болон сарын сүүлийн өдрүүдээр хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлалтай тул хол замд зорчих иргэд богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч байхыг зөвлөе” гэв.