ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХХҮЕГ-ын даргаар З.Бауыржаныг томилжээ

O.Admin
1 цагийн өмнө

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Бауыржаныг томиллоо.

Зайтений Бауыржан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт мэргэжилтнээс эхлэн хэлтэс, газар, агентлагийн дарга хүртэлх албан тушаалд мерит зарчмаар дэвшин ажиллаж байгаа, туршлагатай, салбараа болон салбарын асуудлуудаа мэддэг, мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин юм.

АЖЛЫН ТУРШЛАГА:

• 2008-2009 онд УИХ-ын Тамгын газрын референт

• 2009-2011 онд УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны нарийн бичгийн дарга

• 2011-2012 онд УИХ-ын Тамгын газарт, УИХ-ын гишүүний зөвлөх

• 2016-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХАБЭА-н хэлтсийн дарга

• 2024-2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХБХХЕГ-ын дарга

• 2025 оноос ХБХХЕГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

          <div class=