ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гүрж улсын зөвлөхүүд ажлын тайлагнаа тавилаа

O.Admin
1 цагийн өмнө

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэл ба хөгжил” төслийн хүрээнд ажиллаж буй Гүрж улсын зөвлөхүүд ажлын тайлан, зөвлөмж, мэдээллээ тайлагналаа.

Тус арга хэмжээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, ЦДҮС ТӨХК, УБЦТС ТӨХК, ДҮТ ТӨХХК, станцуудын төлөөллүүд оролцож байна.

Төслийн зөвлөхүүд зах зээлийн загварын шинэчлэл, үнэ тарифын зохицуулалт, дамжуулах түгээх сүлжээний дижитал шинэчлэлийн талаар зөвлөмж, олон улсын туршлага танилцуулан хэлэлцүүлж, оролцогчид харилцан санал солилцлоо.