ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ”

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-12

Сүүлийн нэг жилийн хугацаанд нийгмийн анхаарлын төвд байсан хэрэг бол УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр холбогдсон хүчингийн хэрэг билээ. Эцгийнхээ овгийг эрхтнээ далдалдаг хувцасны нэрээр орлуулах болтлоо нийгмийн ад шоо болсон эрхэм гишүүн маань төрийн хүний нэр хүндийг, төрийн нэр хүндтэй сэвтүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Түүнээс гадна эрх барьж буй өөрийнхөө намынхаа нэр хүндийг ч багагүй сэвтүүлэхэд, “шороотой хутгахад” тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан юм. Прокурорын байгууллагаас “Хэрэгт татах үндэслэл байгаа тул гишүүнээс нь түдгэлзүүлж өгнө үү” хэмээн хэдэнтээ УИХ-д хүсэлт оруулсан ч олонхоороо хамгаалан авч үлдсэн нь ч саяхан.

Гэвч УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга өчигдөр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод өглөө. Д.Гантулга шиг залуу хүний хувьд эл гаргасан шийдвэр нь хамгийн зөв шийдвэр байлаа. Хэтэрхий хожимдож, оройтож гаргаагүй л бол шүү дээ. Хэрэг “хийсэн”, “хийгээгүй” гэдэгт нь бус, ёс суртахуунгүй үйлдэл гаргасанд нь Монголын ард түмэн хэдийнэ түүнийг яллачихсан байсан билээ. Тиймээс энэ бол Монголын ард түмний хүсэн хүлээж байсан шийдвэр юм. Ямартай ч оройтсон ч гэсэн зөв шийдвэр гаргасан түүнд талархал илэрхийлье. Эр хүний, залуу хүний зангараг гаргаж, холбоотой бүх хүмүүсээс уучлалт гуйж, улс төрийн том соёл гаргасан түүнд баярлалаа. Монголын улстөрчид ёс суртахууны алдаа гаргасан бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгддөг хэвшил тогтоход энэ жишиг нэмэр болно гэж найдъя.