ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёрдугаар эмнэлэг ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-09

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалыг хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгээс "Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар"-ын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангах ажлыг эхлүүлээд байгаа аж.

Энэхүү ажлын хүрээнд наймдугаар сарын 6-ний өдөр тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд Засгийн газрын 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаал, 2019 оны А/12 дугаар албан даалгавар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны долдугаар сарын 29-ний 2/3421 тоот албан даалгаврыг болон уг аяны хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааг танилцууллаа.

 

Мөн эмч, ажилчдынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр  “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг шинээр тохижуулан энэ оны наймдугаар дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.