ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятад иргэд хууль бусаар алт олборлож байжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-20

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  нутагт хууль бусаар, хятад иргэд алт олборлож байжээ. Энэ хэргийг мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран шалгасан аж.

Шалгалт хийхэд Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байжээ. Улмаар БНХАУ-ын найман иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэг бичиг баримтгүй ажиллаж байв.

Тиймээс нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж. Мөн гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харъяатын газраас шалгаж байгаа аж.