ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-23

Зам тээврийн ослоор амиа алдах тохиолдол буурахгүй байгааг тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Тухайлбал энэ долоо хоногт зам тээврийн ослоор таван хүн амиа алдсан байна. Тодруулбал, тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1191 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 795 дуудлага хүлээн авчээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 25 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.

Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд гэмтэж бэртэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна. Хохирогч хүүхдүүд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд оржээ.