ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөлбөмбөгт дурлуулагч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-15

Нэр хүнд, цар хүрээгээрээ олимпын наадамтай эн зэрэгцэхүйц хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ.  ОХУ-д болж байгаа учраас цагийн зөрүү тийм ч их биш.  Оройны 20:00, 23:00 цагт чамгүй олон тоглолт болно. Тиймдээ ч энэ жилийн хөлбөмбөгийн дэлхийн аваргыг монголчууд илүүтэй их сонирхож байна.

Нөгөө талаар хөлбөмбөгийн дэлхийн аваргыг хэн тайлбарлахаас их зүйл шалтгаална. Монголд олны танил болсон олон тайлбарлагч байгаа. Түүний нэг нь Э.Балжинням. “Үүнийг л гайхамшиг гэж хэлэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ” хэмээх алдарт үг,  сөөнгө хоолойг сонсоогүй хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч тун цөөн.  Зарим нь түүний ашигладаг үг, хошин яриа, тайлбарлах арга барилаас болж хөлбөмбөг сонирхдог болсон байх. Үүнийг үгүйсгэх аргагүй. Зарим хөгжөөн дэмжигчид түүнийг багахан шоолдог, ядаргаатай тайлбарладаг ч гэж боддог болов уу.

Хүмүүст таалагдсан, таалагдаагүй тэр бол Монголд байгаа шилдэг тайлбарлагчдын нэг.  Э.Балжиннямын тайлбарыг сонсохгүй л бол хөлбөмбөг үзэхэд амтгүй санагддаг олон хөгжөөн дэмжигч Монголд бий гэдэгт итгэлтэй байна.  Тэр Монголын олон залуусыг хөлбөмбөгт дурлуулсан. “Роналдо минь оруулсан гоолыг чинь тоолж барахаас орооцолдсон хүүхнийг чинь тоолж барахгүй шүү дээ” гэх мэт өвөрмөц, содон хэллэг ганцхан түүний л хэв маяг.  Хамгийн сүүлд өгсөн ярилцлагдаа тэрбээр “Би энэ удаагийн дэлхийн аваргыг тайлбарлах гэж найман жил бэлтгэсэн” хэмээн хэлсэн байна билээ.  Магадгүй Орост болж байгаа болохоор маш их ач холбогдол өгч, мэдээ мэдээлэл, үүх түүхээ сэргээн судалж байгаа биз.  Монголын олон залуусыг хөлбөмбөгт дурлуулсан түүний дэмжиж байгаа баг алтан цом өргөхийг ерөөе.  Түүнийг л гайхамшиг гэх байх даа.