Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Шангри-Ла”зочид буудлын үйлчлэгч тус буудалд байрласан гадаад иргэний 270 ам.долларыг хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, өчигдөр орой 19:49 цагийн орчимд тус буудлын үйлчлэгч БГД-ийн 6 дугаар хороонд оршин суух хаягтай 46 настай А гэгч нь … улсын иргэн 45 настай эмэгтэйн 270 ам.доллар буюу 700 гаруй мянган төгрөгийг хулгайлсан байна.
Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.