ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хар баавгай аав, хүү хоёрын аминд хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-04

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт гэх газарт Сибирийн ой шатсанаас үүдэн Монгол руу дүрвэн орж ирсэн хар баавгай айлын гэр лүү дайрсан харамсалтай хэрэг гарчээ.

Улангассан баавгай гэрт байсан аав, хүү хоёрын аминд халдсан бөгөөд хүүг хааг нь ханзлан газарт булж, харин аавынх нь хөл олджээ. Энэхүү аймшигт хэргийн газарт одоо цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа аж.

Мөн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг сумдын байгаль хамгаалагчид, сумдын төрийн албан хаагч, Засаг дарга нар 24 цагаар ээлжлэн эргүүл хийж, иргэдээ хамгаалахын төлөө тэмцэж байгаа аж. Энэхүү хар баавгайг буудаж болохгүй гэсэн чиглэл өгсөн учраас иргэд яаж ч чадахгүй энэ мэтээр амиа алдаж, эсвэл бэртэж гэмтэж, эд зүйлсээ эвдлүүлсээр байгааг төр анхаарах цаг болжээ.  Эхнэрийн хувьд Улаанбаатар хотод бичил уурхайн асуудлаар ирсэн байсан бөгөөд эзгүй хойгуур нь ийм эмгэнэлт явдал тохиолдсон байна. Тус айлын тухайд уурхайгаас олборлолт хийдэг, орон нутагтаа татвараа төлж, бичил уурхай эрхэлдэг айл өрх байжээ.