“Хоггүй Хан-уул 2024 аян”-ны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээ аравдугаар сарын 18-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдана.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож нэгдсэн удирдамжийн дагуу эзэмшил болон нийтийн эдэлбэр газрын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэх, орчны аюулгүй байдлыг ханган их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.