Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран тус байгууллагын 84 жилийн ой, “Улсын бүртгэлийн ажилтны баяр”-ыг угтан нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, суртчилан таниулахад дэмжлэг үзүүлэх өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн нээлтэд ХБХХЕГ-ын дарга З.Бауыржан, УБЕГ-ын дарга П.Дэлгэрнаран нар оролцлоо.
Арга хэмжээнд 38 хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн эсгий, арьс шир, гоёл чимэглэл, бэлэг дурсгал зэрэг бараа бүтээгдэхүүнээр оролцлоо. Энэ үеэр УБЕГ-ынхан өөрсдийн хэрэглээний саван, вок зэрэг бүтээгдэхүүнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс худалдан авахаар ярилцаж, тохирчээ.