ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд болно. Анхан шатны шүүх хуралдаанаас "Хэргийн нотлох баримт хангалтгүй" хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байсан юм.