Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах хүсэлтээ өгсөн талаар бид мэдээлсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.12.17/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болох юм. Тус хуралд Б.Амархүү цахимаар оролцох юм байна. Анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэрбээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрөгч долоо хоногт өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан билээ.