ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Увс аймгийн ИТХ-ын хоёр төлөөлөгч амиа алджээ

O.Admin
2019-12-17

Увс аймгийн ИТХ-ын хоёр төлөөлөгч өнгөрсөн бямба гарагт зуурдаар амиа алджээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, авьяаслаг морин хуурч Э.Идэрцогт нар Увс аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа Солонготын даваанаас Архангай тал руу даваад буудаг хэсгийн эргэлт дээр осолдсон байна. Замын энэ огцом эргэлт дээр анхаарлын тэмдэг болон өөр бусад осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох газрууд нь яаралтай авахгүй бол осол аваар ар араасаа цуварч, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирч, эд хөрөнгө сүйдсээр байх бололтой. Мөн Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Сүх-Очир өнгөрсөн бямба гарагт Өндөрхангай суманд явж байгаад зуурдаар таалал төгсжээ. Энэхүү хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.