ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

13 настай охинд хойд эцэг нь нойрсуулдаг эм өгдөг байжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-18

13 настай охиныг хойд эцэг нь нойрны эмөгч унтуулдаг хэрэг гарчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймагт оршин суудаг  иргэнээс цагдаагийн байгууллагад өргөдөл ирсэний дагуу хэргийг шалгаж байгаа аж. Ээжийнх нь эзгүйд  13 настай охиныг хойд аав болох  40 настай иргэн Г унтуулдаг эм уулгаж унтуулдаг байж болзошгүй хэрэг гарчээ. Энэхүү хэргийг охины ээж цагдаагийн байгууллагад хандан шалгаж өгөхийг хүссэн аж. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд хэрвээ дагавар охиноо унтуулсан байх бол ямар шалтгаанаар гэдгийг тогтоох юм байна. Мөн эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажээ.