ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Дорлигжав нарт холбогдох хэргийг хаах саналыг буцаав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-18

УЕП асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, “Адтан дорнод Монгол” компанийн дэд захирал асан Ч.Бямбаа нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдоос бусдаар зуучлуулан дөрвөн сая болон түүнээс их хэмжээний ам.долларын хахууль авсан гэх хэрэгт тэднийг холбогдуулан шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өндөр үнэтэй олон тооны автомашины цуглуулга нь ил болсон байдаг. АТГ-ынхны саналыг НПГ-аас хянаж үзээд, нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай хэмээн хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналыг нь хүлээн авахаас татгалзсан байна.