Монгол улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригдаж, саатуулагдсан билээ.
Тэдэнд холбогдох шүүх хурал ХБНГУ-ын Дрезден хотод өнгөрсөн лхагва гарагт болсон байна. Шүүх хуралдаан нээлттэй үргэлжилж, сэжигтнүүд анх удаа шүүхэд мэдүүлэг өгчээ. Үүнийг Германы тал хэрэг шалгах явцад гарсан томоохон ахиц гэж үзэж байгаагаа зарлав.
Тодруулбал, Б.Баттүшиг “ энэ хар тамхийг Монголоос дипломат ачаа гэж өнгөлөн далдалж оруулж ирсэн” хэмээн мэдүүлжээ.