Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод хоёр жил болж байгаа билээ. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдуулж 550 иргэнээс мэдүүлэг авчээ. Мөн 42 мянган хүнд хяналт шалгалт хийсэн аж. Тус хэргийг шалгах явцад бага насны хүүхдэд бэлгийн дарамт учруулсан зургаан хэргийг илрүүлжээ.