Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран зохион бүтээсэн шинэ коронавирусийн оношлуурыг өчигдөр Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораторийн захирал Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт гардуулж өгсөн. Тэгвэл ХӨСҮТ-ийн эмч ажилчид тус оношлуурыг өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлж буй бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдварыг эцсийн байдлаар шинжлэх боломжтой болж байгаа юм.