Коронавирусын тархалтын байдал, шинээр хэрэгжүүлж буй ажлын талаар ЭМЯ-аас мэдээлэл өгч байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа вирусын халдвартай 4439, нас барсан хүний тоо 106 хүрчээ. БНХАУ-аас гадна бусад орнуудтай нийлээд 4474-т хүрсэн аж. Харин халдвар авсан байж болзошгүй 5796 хүн байгаа талаар мэдээллээ.
Манай улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй бөгөөд нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилж байгаа гэв.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын ЭМЯ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон БНХАУ-ын ЭМЯ-аас мэдээлэл авч байгаа тул цөөхөн найдвартай эх сурвалжаас мэдээллээ авахыг иргэдэд анхаарууллаа.
Архангай, Ховд аймаг сэжигтэй тохиолдол гарсан хэмээсэн ч, шинжилгээний хариуг үгүйсгэсэн аж. Өнөөдрөөс эхлэн ХӨСҮТ-ийн томуугийн лавлагаа лабораторид оношлуурыг ашиглаж эхэлсэн талаар мэдээлэв.
Мөн хүнсний бараа бүтээгдэхүүн, маскны эрэлт өндөр байгаа ч иргэд нөөцлөх шаардлаггүй, худал мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа.