Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Хятад, Орос гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагаа энэ онд хэрэгжиж эхэлнэ. Энэхүү тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээвэрлэгч жолооч нарыг сургах, тээвэрлэлтийн баримт бичгийг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилго бүхий “Дамжин өнгөрөх тээвэр ба тээврийн хэрэгсэл” өдөрлөг өнгөрсөн баасан гарагт боллоо.
Уг өдөрлөгт ЗТХЯ, УУХҮЯ болон АТҮТ-ийн удирдлагууд оролцож, тусгай зориулалтын ачааны автомашин, чирэгчүүдийг танилцуулсны зэрэгцээ, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухай, шатахууны бодлого, банкны лизингийн үйлчилгээний талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Монгол-Орос-Хятад гурван улсын хооронд дэд бүтцийг хөгжүүлэх замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх зорилгоор эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг байгуулсан байдаг. Эдийн засгийн коридор байгуулах энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэхээр гурван тал ажиллаж байгаа аж.
Мөн хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч орнуудын зах зээлд хүрэх, хөрш орнуудын хооронд хийгдэж буй худалдаа тээврийн тодорхой хэсэг манай улсын нутаг дэвсгэрээр дамжин хийгдэх замаар худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг өдөрлөгийн үеэр албаныхан онцолж байлаа. Евро стандарт нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүртэй холбоотой стандарт бөгөөд хэмнэлттэй, шаталт бүрэн явагддаг, хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай гэх мэт шаардлага тавигддаг байна.
Мөн энэ үеэр шатахууны чанар стандартын дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УУХҮЯ-наас мэдээлэл хийж, “TIR” горимын хүрээнд хийгдэж буй олон улсын тээвэрлэлт, тавигдах шаардлагын талаар Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл өгсөн юм. Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр дотоодын аж ахуйн нэгжүүд хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч зах зээлд хүрнэ.
Мөн бусад улсын хооронд хийгдэж буй худалдаа тээврийн тодорхой хэсгийг өөрийн улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ” хэмээлээ. ЗТХЯ-наас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд танилцуулсан юм. Тэрбээр “Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-аар дамжиж Европ руу, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гардаг. Үүний тулд эдгээр улс орнуудын тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангах хэрэгтэй болно. ОХУ, БНХАУ 2014 оноос Евро-5 стандартыг тээврийн салбартаа нэвтрүүлсэн.
Энэхүү стандартыг манай тээврийн салбар нэвтрүүлж эхлээгүй байгаа. Евро стандарт нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүртэй холбоотой стандарт бөгөөд шатахууны хэмнэлттэй, бүрэн шаталттай, хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай байх зэрэг шаардлага тавьдаг байна. Тиймээс дотоодын тээврийн баримт бичгийг боловсронгуй болгох, тээвэрлэлт гүйцэтгэх жолооч нарыг сургаж, чадавхижуулах зэргээр дээрх стандартыг хангах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна" гэлээ. Өдөрлөгийг Зам, тээврийн хөгжлийн яам, Уул Уурхай хүнд үйлдвэрийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Хөгжлийн банк, Хас банк, “Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ, “Монголын автомашины дистрибьюторүүдийн ассоциаци” ТББ хамтран зохион байгуулсан юм.