Эрх мэдлийн төлөөх “мөнгөний гахай”-нуудын өрсөлдөөн жинхэнэ утгаараа эхэллээ. Тэд эрдэм боловсрол, хийсэн бүтээснээрээ бус зөвхөн мөнгийг чихэр шиг цацаж, жирийн иргэдийн амь амьжиргаа, халаас, тогоо руу нь өнгийж сонгох эрхийг нь зөрчиж байх юм. Үүний нэг бодит жишээ бол УИХ-ын сонгуульд бие дааж, нэр дэвшихээр гарын үсгээ цуглуулж буй “Алтан дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд. Тэрбээр, УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж, гарын үсэг цуглуулахдаа бөхчүүд, жүжигчид, спортын олны танил залуусыг багтаа элсүүлж, мөнгөний хүчийг харуулжээ.
Тухайлбал, Т.Ганболд гэгч гарын үсэг цуглуулах үйл ажиллагаандаа жүжигчин Н.Цолмонбаяр, Улсын арслан Р. Пүрэвдагва, сагсчин Т.Санчир нарыг багтаа элсүүлчихсэн дарханчуудын тархийг угааж явна. Энэ хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү, СЕХ-ныхоон. Мөнгөтэй хүнд 800 бүү хэл 80 мянган хүний гарын үсэг цуглуулахад ч асуудалгүй байх. Гэхдээ жирийн иргэдийг төрд төлөөлж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад дансан дахь мөнгө, дагуулж яваа жүжигчид, бөхчүүд, сагсчдад ч хамаагүй. Харин олны танил хүмүүсийн нэр нүүрийг ашиглан, эрх мэдэлд улайран, хүслээ гүйцэлдүүлж яваа нууц биш.
Түүнчлэн, алтны татвар зэргээс өөрөөр байр сууриа илэрхийлдэггүй, бодит амьдралаас тасарчихсан горилогч Т.Ганболд бусдад дөрвөн сая ам.долларын авлига өгснөөрөө аархаж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжавт дөрвөн сая ам.долларын авлига өгсөн хэмээн нийгэмд дуулиан дэгдээж, тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтад "Манайхаас дөрвөн сая ам.доллар гарсан байдаг юм. Гарсан нь үнэн юм чинь” гэдэг зүйлийг Т.Ганболд ярьж билээ. Дөрвөн сая ам.долларын авлигыг 400 мянган төгрөг өгсөн аятай ярьж байлаа, тэр. Хулгай хийснээрээ аархдаг, худал дүр эсгэж эх оронч болдог энэ залуугийн тухай нийгэм эрхбиш нэг ойлголттой болсон биз.
Монголын баялгийг олон жил ухсан алтны компанийн захиралд дөрвөн сая ам.долларын авлига юу ч биш байх. Тэгвэл эрх мэдэл, албан тушаалд хүрчихвэл Монголоо зарахаас ч сийхгүй биз хэмээн сэтгэж сууна. Тиймээс хөрөнгө мөнгөөрөө аархсан, ашиг сонирхолын төлөө юу ч хийхээс буцахгүй улайрсан горилогчдод итгэл бүү үзүүлээрэй. Нийгмийг “мөнгөний гахай”-нууд сүйдэлж, авлигын үүр болгосныг харж байснаас өөрчилж, шинэчилж, хөгжүүлж явсан түүхийг мэдэхгүй юм. “Мөнгөний гахай”-нуудад боломж бүү олго.