Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын 95-н ажилтан, алба хаагчдад өчигдөр орой сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлдөг тухай мэдээлэл өгсөн байна.