ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТГ: 11 хэргийг шүүхэд шилжүүллээ

O.Admin
1 цагийн өмнө

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээллийг шалгаж, 13 хэрэг шинээр нээж, 2 объектод нэгжлэг хийж, эрүүгийн 1053 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 11 хэргийг шүүхэд шилжүүлэв.

ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Э.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий компанид 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Нийслэлийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Ж.Э нь өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон, дураараа аашилсан, албаны эрх нөлөөг ашиглан тушаал шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийт 222,8 сая төгрөгийг нэр бүхий компанид шилжүүлж давуу байдал бий болгосон, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөр төлүүлэх хэлбэрээр улсад 42,6 сая төгрөгийн хохирол учруулсан,

Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан А.Б нь өөрийн удирдлага дор ажилладаг албан тушаалтны хамаарал бүхий аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлэх хууль бус шаардлага тавьж, үүний хариуд 162,4 сая төгрөгийн хахууль авсан гэх зэрэг хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.