ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрүүл мэндийн салбарын “нэрийн хуудас”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-06-20

Бусдын төлөө чимээгүй хөдөлмөрлөж, чимээгүй тусалдаг хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан. Тэд тусынхаа хариуг хэзээ ч хэнээс ч нэхдэггүй. Харин үүнийгээ нийгмийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хэмээн хүлээн зөвшөөрч, таны, миний, бидний эрүүл мэндийн төлөө зүтгэдэг цагаан нөмрөгт баатрууд билээ. Монголд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх ёстой гэж 20 гаруй жил ярьсан ч жим, зам нь тодорхойгүй байв. Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүсийн асуудлыг ярихаар улстөржүүлж, өөр нэгэн ашиг хонжоо хайж, албан тушаалд хүрэх арга хэрэгслээ болгодог байв. Гэвч үнэндээ өнөөдрийг хүртэл тэдний төлөө бодит зүйл хийсэн нь үгүй билээ. Тэдний нуруу, тэдний магнай одоо л тэнийж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачилгаар эмч, мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчид буюу төрийн албан хаагчдыг орон сууцжуулах ажил биеллээ олж эхэлжээ. Тэд ээлж дараалан орон сууцанд орох батламжаа гардан авч байгаа аж. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх билээ. Тэд хэцүү цаг үед хүндтэй үүрэг гүйцэтгэж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр шимээ хүртлээ. Банк дамжиж гүйсэнгүй. Төлөөс дагасан элдэв бичиг баримтад дарагдсангүй. Дулаахан, цэвэр, тохилог орчинд амьдарч, ажил үүргээ гүйцэтгэхэд улам дөхөм боллоо. Эхний ээлжийн 10 хүн саяхан батламжаа гардан авч байсан бол тун удахгүй 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан мөн л батламжаа авахад бэлэн болжээ. Хэчнээн гоё мэдээ гэж санана. Нөгөөтээгүүр, эрүүл мэндийн салбар болон эмч, эмнэлгийн ажилтан, ажилчдын нийгмийн асуудал, цалин мөнгийг төрөөс хэрхэн зохицуулж болдог вэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл харууллаа. Сэтгэл, зүтгэл байвал богино хугацаанд хэчнээн эмнэлэг ашиглалтад оруулж, ажиллуулж болдгыг өөрийн биеэр батлан харуулав. Монголын эмнэлэг, эрүүл мэндийн салбарын нэр хүндийг зөв менежмент, зөв тактикаар удирдан чиглүүлж, дэлхий нийтэд таниулж бас чадлаа. Хийнэ, бүтээнэ, хэрэгжүүлнэ, хөгжүүлнэ гэсэн хүнд аль салбарын хэн бэ гэдэг нь огт хамааралгүй болохыг өөрийн биеэр үлгэрлэв. Үүгээрээ Д.Сарангэрэл сайд өнөөдөр Эрүүл мэндийн салбарын нэрийн хуудас болжээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй сайд байж чадлаа тэр.