ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ үе

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-05

Улсын хэмжээнд энэ онд түүхэндээ анх удаа 40 гаруй мянган хүүхэд, Элсэлтийн ерөнхий шалгалтад оров. Тэд амьдралынхаа анхны алхмыг эхлүүлж, өөрийн сонгосон хичээл, дуртай мэргэжлээ сонголоо. Энэхүү олон мянган хүүхэд дундаас Улаанбаатар хотоос ганцаараа Математик, гадаад хэлний ерөнхий шалгалтад 800 оноо авсан Б.Амирлинг “Өдрийн хүн” буландаа онцолж байна. 

Тэрбээр Монгол-Оросын хамтарсан сургуульд сурдаг бөгөөд энэ онд арванхоёрдугаар ангиа дүүргэсэн билээ. Б.Амирлан гадаад хэл болон программ хангамжийн чиглэлд илүү сонирхолтой бөгөөд үүнийхээ дагуу “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийг сонгосон аж. Тус сургуулийг сонгох болсон зорилго нь “Science Challenge 2018 тэмцээнд оролцож, дүүргээсээ эхний 15-д шалгарч, 40 хувийн тэтгэлгийг “Шинэ Монгол” технологийн дээд сургуулиас авчээ. Нөгөөтэйгүүр, энэхүү мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн хүн  аав нь аж.

Амирлингийн аав Бүрэндэй нь айти инженер мэргэжилтэй. Тиймээс Амирлин аавынхаа эзэмшсэн мэргэжилд илүүтэй хүсэл сонирхолтой бөгөөд Монгол Улсад шинэ техник, технологи программыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар сонгосон энэ аж. Тэрбээр шалгалтаа сайн өгөхийн тулд найзтайгаа давтлагаа тарсны дараа үргэлжлүүлэн бэлдэж, үеийн хүүхдүүдтэйгээ тоглох ч завгүй бүтэн жилийг өнгөрүүлжээ. Үүний хүчинд түүний бэлтгэсэн хэчээл зүтгэл талаар өнгөрсөнгүй.  Өөрийнхөө хүссэн мэргэжил, сонирхсон сургуульдаа орж чадсан юм.

Монголын минь ирээдүй болсон шинэ үеийн залуус гэрэлтэй бас өнгөлөг байна. Б.Амирлан шиг олон хүүхэд шинэ Монгол, шинэ ирээдүйн түүхийг бичих нь гарцаагүй. Тэрбээр шинэ үеийн шилдэг  төлөөлөл байж чадлаа.