ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“E-mart” дэлгүүрийн уулзварын ус зайлуулах шугамын шинэчлэл хийгдэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-05

Хур борооны улиралд түр зуурын аадар бороо ороход үерт автаж зорчиход хүндрэлтэй байдаг Токиогийн гудамж буюу “E-mart” дэлгүүрийн хойд уулзварын борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн 1-р ээлжийн ажлыг эхлүүлсэн билээ.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү,  НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, НГУББГ-ын дарга Т.Цэрэнноров нар бусад албаны инженерүүдийн хамт борооны ус зайлуулах шугамын  ажлын  нөхцөл байдлыг шалган газар дээр нь ажиллажээ.

Борооны ус зайлуулах шугам шинэчлэлтийн нэгдүгээр ээлжийн ажил зургадугаар сарын 20-ны өдөр эхэлжээ. Өчигдрийн байдлаар 112 м урт ф400 төмөр бетон хоолой угсарч, ус хүлээн авах үзлэгийн худаг 5, шүүрт худаг хоёрыг суурилуулах ажлууд хийгдэж, ажлын явц 40 хувьтай байгаа аж.

Геодези, Усны барилга байгууламжийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд ус зайлуулах шугам сүлжээгүй, борооны ус ихээр тогтдог ачааллыг дийлэхгүй байгаа эхний  10 байршлын судалгааг гарган түүнээс зургаан байршлын ажлыг нь 100 хувь хийж гүйцэтгэн ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн байна. Харин Чингис зочид буудлын урд хэсэгт хийгдэж буй борооны ус зайлуулах шугамын ажил энэ сарын 11-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.