ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Наадмаар 89 чиглэлд 612 автобус үйлчилгээнд гарахаар болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-05

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн нийтийн тээвэр хэрхэн үйлчлэх талаар мэдээлэл гаргажээ. Тодруулбал, баярын үеэр нийслэлд үндсэн 89 чиглэлд 612, туслах дөрөвт бага багтаамжийн 11 автобус явах аж.

Мөн зуслангийн чиглэлд гурван чиглэлд тав, шөнийн тээвэрт гурван автобус нийт 10 автобус үйлчлэхээр болсон бөгөөд долдугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс “Мишээл экспо” төв рүү нийт 11 чиглэлийн 88, “Дүнжингарав” худалдааны төв рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилгээнд явна гэв.

Мөн “Мишээл экспо” болон “Дүнжингарав”-аас Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 20 автобус гурван минут, рейлбусын зогсоол буюу Дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх рүү гурван автобус 10 минут тутамд, Хүй долоон худагийн Рейлбусын зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс морь барианы газар руу таван автобус дөрвөн минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Харин Хүй долоон худагаас Улаанбаатар хотын чиглэлд 1000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлэх аж. Өөрөөр хэлбэл, наадмын өдрүүдэд “Давааны зөрлөг”-өөс “Амгалан”-гийн буудал хүртэл рейлбус үйлчилгээнд явахаар болжээ.

Наадамчин олон нийтийн унаанаас гадна такси үйлчилгээг авах боломжтой бөгөөд Цэнгэлдэх хүрээлэн орчмыг гурван түр зогсоолоос такси барих боломжтой юм. Тодруулбал, Хурд хорооллын урд зогсоол, МҮХАҮТ-ын арын зогсоол, “KH” apartment баруун талын зогсоолоос такси явна.