БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж байна. Энэ онд багтаан гүүрний ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах аж.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний менежментийг сайжруулах тулгамдсан асуудлын нэг нь гүүрний шинэчлэл, өргөтгөл, засварын ажил байдаг. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажил өнөөдөр үргэлжилж байна. Хотын гүүрнүүдийн ихэнх хувь нь 1960-1986 оны хооронд баригдаж, хагас зуун жил ашиглагдсан байдаг юм.
Салбарынхан эдгээр гүүрнүүдийг их засварт оруулах, шинэчлэлтийн ажил хийх зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Яармагийн хуучин гүүрний хувьд 1959 онд ашиглалтад орсон. Шинэ гүүрний бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжлэх юм байна.