Тоглоомын талбайд тоглож байсан хоёр хүүхэд амиа алдсаны дараа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба цахилгааны аюулгүй байдлыг хангаж эхэлсэн.
Улмаар хотын захирагчийн тушаалаар наадмаас өмнө бүх таггүй гэрлийн шонг тагтай болгоно гэдгийг мэдэгдсэн билээ. Тэгвэл Улсын баяр наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд шонгийн модыг бүрэн тагжуулах ажил 65 хувьтай байгаа аж.
Эхний удаад 1800 шонгийн мод таггүй гэсэн дүн гарсан ч өртгөтсөн ажлын хэсэг самналт хийж үзсэнээр нийт 2640 шонгийн модыг тагжуулах ёстой гэж үзжээ. Гэрлийн шонг төмрөөр хийдэг бөгөөд төмөрт тушаах гэсэн иргэд хулгайлдаг гэдгийг ч албаны хүн хэлжээ.
Дашрамд дурьдахад таны ойр орчим таггүй шон, цахилгааны ил утас байвал Улаанбаатар хотын шуурхай удирдлагын зохицуулалтын төвийн 1800-1200, 310005 дугаарын утсаар 24 цагийн турш дуудлага хүлээн авч байгаа аж. Мөн жолооч таны ойр орчим ус зайлуулах хоолой таггүй байвал 77-200-200 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөхийг уриаллаа.