Нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах зорилгоор энэ долдугаар сараас эхлэн аравдугаар сарын 1-нийг хүртэл олон нийтийн 28 цагдаа ажиллахаар болжээ.
Өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар олон нийтийн цагдаа нараас цагдаагийн алба хаагчтай хамтран нийт 69 гэмт хэргийг илрүүлж, 35220 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, гудамж талбайд үйлдэгдсэн 2152 зөрчлийг шийдвэрлүүлж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Мөн Сүүлийн жилүүдэд хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд бүрэн хяналт тавих боломжгүй байдлыг үүсгэж байна гэж үзэн НИТХ-аас хичээл, сургууль цуглах ачаалалтай үеийг жигдэртэл олон нийтийн цагдаа ажиллуулахаар болcон аж.