ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Гэрэлт гудамж”-ны будаг ганц өдрийн борооны ая даасангүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-27

Хотын даргын санаачлагаар нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх шөнийн “Гэрэлт гудамж”-тай болсон. Уг гудамжийг өнгөрсөн долоо хоногт шинэчлэн шатрын хөлөг мэт эрээнээр будаж эхэлсэн юм.

 Гэтэл өчигдөр орсон борооны улмаас шинэчлэн будсан өнгө хууларч, борооны усанд урсчээ.

 Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх замыг шатрын хөлөг мэт эрээнээр будаж, будгийн ажил дуусах шатандаа ороод байсан.  Гэвч таван хоног зам хааж хийсэн энэ ажил  ганц шөнийн борооны ая даалгүй  урсаж, чанараа шалгуулчихав.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр уг ажлыг Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Д.Батсүх захиалан хийлгэсэн гэнэ. Юутай ч,  өнөөдөр 11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд гэрэлт гудамжны тохижилт, шинээр хийгдсэн ажил болон замын будаг хийсэн тохижилтын ажилтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.