ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

Нийслэлийн өвөлжилтийн бэлтэл ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт цахилгаан түр хязгаарлаж, засварын ажил хийнэ.

Баянзүрх дүүрэгт 11.00-20-00 цагт Есдүгээр хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь Дөрвөн өлзий, Бэст сервис, Альбатросс Эс Пи сервис, Мануул трэвл ХХК-ууд, Уурын зуух, ЦТС амралт

Чингэлтэй дүүрэг 11.00-16.00 цагт Гуравдугаар хороо ХЗДХЯ /ЦЕГ-ын МШУТ/, Валют арилжааны үйлчилгээ /Дагвадорж/, Гутал засвар /Хастунгалаг/, НӨХГ, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Эй Би Эм Эй ХХК, Мончигэстэй, Гэрэлт ирээдүй, Хантүмэн, Болдтөмөр ерөөл гол, АВМ, Алагдаага, Ашид билгүүн ХХК-ууд, Дагвасүрэн /үйлчилгээ/ болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол дүүрэг 11.00-17.00 цагт Арванзургадугаар хороо Туулын 1-7-р гудамж, 252 айлын орон сууц болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан дүүрэг  11.00-18.00 цагт Найм, хорьдугаар хороо 5-р бааз, Оддин, Мон Сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Нефтийн байр, ХЦХ-1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор.