Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа энэ сарын 19-ний өдөр гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Энэ нь түүний гурав дахь төрөлт байсан бөгөөд эсэн мэнд амаржиж, хоёр охин, нэг хүүгээ өлгийдөн авсан байна. Ингэснээр тэднийх таван хүүхэдтэй болжээ.
Хан-Уул дүүргийн хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа юм. Үүний нэг илрэл нь он гарснаас хойш гэхэд тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн байна.