Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Энэ хэргийг өс хонзонгийн сэдлээр согтуугаар үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага саатуулсан бөгөөд урьдчилсан байдлаар хоёр тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоод байна.