Улаанбаатар хотод зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилсээр байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр оройны 23:00 цагаас маргааш өглөөний 08:00 цаг хүртэл Сүхбаатар дүүрэг, 11-р хорооллын 34-р байрны урд талын авто замыг хаана.
Замыг хааж, дулааны шугам өргөтгөтгөл, шинэчлэлийн ажил хийх юм. Тиймээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.