ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар ирсэн манай 23 жуулчин болсон байна

O.Admin
2022-06-29

Чэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар ирсэн манай 23 жуулчин аяллын хуваариа дуусгаад холбоо тасран алга болсон байна. Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр энэ сарын 22-ны өдөр эрүүл мэндийн чиглэлээр Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн 150 монгол жуулчны 23 нь сураггүй алга болсон байна.

Тэд 4 шөнө 5 өдрийн аялалтай байсан бөгөөд аялалаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөжээ. Аялалын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй алга болсон байна. Тэд Солонгост 30 хоног визгүй байх боломжтой тул долдугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгалах боломжтой.

Хэрвээ 7 сарын 21-ны өдрийг хэтэрвэл хууль бусаар оршин суугч болж хувирах юм. Ирэх сарын 9, 14-ний өдөр Монголруу нисэх чиглэл байгаа учир одоохондоо хууль бус иргэд гэж тооцохгүй байгаа юм. Хэрвээ эдгээр иргэд хууль бус болон үлдсэн тохиолдолд цаашид монголоос ирэх жуулчдыг чангатгах болно хэмээлээ. Энэ талын мэдээлэл БНСУ-н бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна.