Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын шийдвэрээр байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангалтыг хариуцах “Шуурхай штаб”-ын ажлын тайлантай Ерөнхий сайд өнөөдөр танилцаж, холбогдох асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Монополын эсрэг газар ажлаа хий. Зарим шатахууны компаниуд монопол үүсгээд байгаа мэдээлэл байна. Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна.
Цаашид ч тооцно. Олоод ирсэн нь буруутаж орлого олдог нь хариуцлагагүй хандаж болохгүй. Дэлхийн байдлыг бид засаж чадахгүй ч дотооддоо шийдэж болох асуудлаа шийдэцгээ. Засгийн газар бензин зардаггүй. Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн зарж ашгийг нь хүртдэг. Яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.