ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Данх” М.Билэгт

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-20

УИХ-ын гишүүн М.Билэгт сонгогч олноо доромжилж байна. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан  бөгөөд  тойргийнхоо иргэдэд өөрийн зураг нэрийг бичсэн данх тараажээ. Түүгээр ч үл барам сонгогчдынхоо  дунд орос хромон гутлын сугалаа явуулж, доромжилсон нь олон нийтийн сүлжээнд тарав. Төрд жирийн иргэдийг төлөөлнө гэдэг нь данх, шанага, бидон, аяга, зургийн жааз  зэргийг үнэгүй тараах гэдгээр ойлгодог байдал М.Билэгт гишүүнээр үргэлжилж байна. Тэрбээр ийнхүү  “билэггүй” М.Билэгт  нэрээ “данх”-аар солив.  

М.Билэгт гишүүн анх сонгуульд нэр дэвшихдээ тойргоо хөгжүүлнэ, нийгмийн асуудалд анхаарна, сургууль, цэцэрлэг, зам талбай барина. Ажилгүйдэл, ядуурлыг үгүй хийж, сонгогч олноо төрд төлөөлнө гэж, хонгорчуудын саналыг авсан байх. Гэтэл УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусахад жил гаруй  хугацаа үлдсэн байхад санаачилсан хуулийн төсөлгүй, тойрогтоо олигтой хийсэн ажилгүй сууж байна. УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд ч сонгогч нараа төлөөлөөд олигтой хэдэн үг унагадаггүй, цээжний хэдэн асуултаа хуулийн төсөл хэлэлцэх бүрт асуусаар үүрэгт хугацаагаа дуусах нь ээ. Өөрөөр хэлбэл, “Бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй” гэдэг үг  өнөө цагт М.Билэгт гишүүнд тохирч байна. 

Түүний хийсэн зүйл  гэвэл бага хүүтэй их мөнгийг  “Хөгжлийн банк”-наас зээлээр авч, хувьдаа Хавдрын эмнэлэг барьж, төрд шахах гэсэн санаархал л байж мэднэ. Түүнээс биш төрийн төлөө, монголчуудын төлөө, сонгогч олныхоо төлөө хийсэн, бүтээсэн, хэрэгжүүлсэн зүйлгүй хоёр жил гаруй хугацааг барж байна.