ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хавирга-Архашаат боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдэв

O.Admin
2023-02-28

Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр эхлүүлжээ. Ёслолын ажиллагаанд  Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон хил, гааль, ГИХГ, Авто тээврийн төв зэрэг орон нутгийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцов. Хятадын талаас Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны Намын хорооны дарга Бөхбаяр, хошууны АЗГ-ын орлогч дарга Төн Фөнлин, Гадаад хэргийн албаны дарга Бао Дүүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Эхний өдөр Монголын талаас 1 тээврийн хэрэгслээр 37 зорчигч, Хятадын талаас мөн 1 тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчлоо. Нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрчээ.

Нээлтийн арга хэмжээний дараа хоёр талын төлөөлөгчдийн ажил хэргийн уулзалт болж цаашдын хамтын ажиллагаа болон боомтын бүтээн байгуулалтын тодорхой асуудлуудаар санал солилцов.