ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөгжлийн банктай холбоотой гэм буруугийн шүүх хурал эхэллээ

O.Admin
2023-03-02

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлж байна.

Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн сард зохион байгуулсан. Ингэхдээ яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор , өмгөөлөгч, гэрч нийт 257 оролцогч багтахуйц танхим болох Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд шүүх ажиллагааг явуулахаар болсон юм.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгч нарын зүгээс хэргийг түдгэлзүүлэх, Үндсэн хуулийн цэцэд байгаа маргаантай холбогдуулан хойшлуулах, прокурорын гаргасан алдаа буюу тоо баримт, үг үсэгт засвар оруулах, нэр бүхий яллагдагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад эрх зөрчигдсөн, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг харьяа шүүхэд шилжүүлэх гэх хүсэлтүүд ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн. Улмаар Хөгжлийн банкийг хохироосон эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр  09:00 цагт товлосон аж.