Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр,өдөртөө нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эхээр -21...-26 градус, Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн, Улз голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
2023 оны 03 дугаар сарын 09-нөөс 03 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.